Ухаалаг Эрчим Хүч

Технологи

“Ухаалаг эрчим хүч” ХХК нь 2014 онд цахилгаан эрчим хүчний ашиглалт, засвар үйлчилгээ, техник үйлчилгээ явуулах чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Эрчим хүчний яамны 6-35кВ хүртэлх хүчдэлийн төвшинд угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани нь Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Хан-Уул , Баянгол, Баянзүрх, Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан нийт 4000 орчим айл өрх, 300 гаруй аж ахуй нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах үйл ажиллагааг тогтмол хийж гүйцэтгэж байна. Мөн нэгдсэн дуудлагын төв, 24 цагийн диспетчер, шуурхай үйлчилгээ, ашиглалт засварын баг маань гэрээт компаниудад цахилгаан эрчим хүчний ашиглалт, засвар үйлчилгээг үзүүлэн цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай, хангах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Цахилгаан түгээх, хангах, эрчим хүчний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх нь бидний зорилго юм.  

Онцгой баримтууд
+300
Харилцагч байгууллага
+4,000
Айл өрх
24
Цагийн диспетчер

Үйлчилгээ:

  • Цахилгаан эрчим хүч түгээх
  • Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  • Цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралт, туршилт тохируулга
  • Материал хангамж, үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөр.

Давуу тал:

  • Интернетийн сүлжээ ашиглан төв цэгээс удирдах, заалт авах, таслах, залгах боломжтой
  • 2 ба 3 тарифт ухаалаг тоолуурыг амины болон нийтийн орон сууцны хэрэглэгчдэд нэвтрүүлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна
  • Дуудлагын төв нь хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хүлээн авах танхим болон түгээх төвүүдийн ээлжийн инженерүүдтэй зориулалтын програм ашиглан харилцаж хэрэглэгчийн гомдлыг шуурхай барагдуулахаар ажилладаг ба хэрэглэгчдээс 7577-7777 дугаарын утсаар дуудлага хүлээн авч нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.