Засварын Төв

Импорт/Экспорт

Манай засварын төв нь 1998 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа 24 жилийн туршлагатай хамт олон юм. Бид НОМИН Электроникс салбарын импортлон борлуулж буй бараа бүтээгдэхүүнүүдэд борлуулалтын дараах засвар үйлчилгээ болон зөвлөгөөг олон улсын чанарын стандартад нийцсэний дагуу хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх зорилготойгоор засварын мэргэшсэн инженерүүдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай мэргэшсэн инженерүүд маань Япон улсын Sharp, Hitachi, Sony, Casio, Голланд улсын Philips, Солонгос улсын LG, Турк улсын Beko , Словени улсын Gorenje, Тайвань улсын Acer, Asus гэх мэт компаниудын засварын сургалтын төвүүдэд суралцаж албан ёсны сертификат авсан. Мөн дээр дурдсан бүх төрлийн брэндийн барааны засвар үйлчилгээг хийхээс гадна сэлбэгийг албан ёсны Веб-хуудсаар захиалж нийлүүлдэг.

2001 онд Импортын цахилгаан барааны тоо, нэр төрөл олширч худалдан авагч, хэрэглэгчийн тоо өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор цахилгаан барааг категориор ангилан тус бүрийн онцлогт тохирсон засвар үйлчилгээ үзүүлж эхэлсэн. УИД дээр салбар нээн Номин Электроникс засварын төв болж өргөжиж, хэрэглэгчээс санал, гомдол болон дуудлага хүлээн авч эхэлсэн. 2003 оноос хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өсгөж Номин Электрониксийн баталгаат засвараас гадна баталгаат бус бүх төрлийн электрон, цахилгаан бараа, дэлгүүрийн болон оффисын тоног төхөөрөмжүүдийг засаж эхэлсэн.  2014 оноос Номин Юнайтед их дэлгүүрийн хажууд үйл ажиллагаагаа явуулж байна. 2021 оноос бүтцийн өөрчлөлтөө холбоотой Номин Үйлдвэрлэл Инженерингийн бизнесийн салбарлуу шилжсэн.

Онцгой баримтууд

Албан ёсны эрхтэй брэндүүд:

  • Япон улсын Sharp, Hitachi, Sony, Casio
  • Голланд улсын Philips
  • Солонгос улсын LG
  • Турк улсын Beko
  • Словени улсын Gorenje
  • Тайвань улсын Acer, Asus

Үйлчилгээ:

  • Орчин үеийн цахилгаан бараа засвар
  • Угсрах техник тоног төхөөрөмж
Түүх
Брэнд бүтээгдэхүүн