"Номин Юнион" ХЗХ нь 2000 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн 21 жилийн турш харилцагч, хэрэглэгчдэд санхүүгийн цогц үйлчилгээг тогтвортой хүргэн ажиллаж байна. Бид энэхүү хугацаанд санхүүгийн үзүүлэлт, найдвартай, бат тулгууртай байдлаараа харилцагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж Монголын хамгийн том хадгаламж зээлийн хоршооны байр сууриа байнга хадгалсаар ирсэн. "Номин Юнион" ХЗХ нь Монголын хадгаламж зээлийн хоршоодын системийн 249 хоршооны нэгтгэлд 2021 оны 4-р улирлын үзүүлэлтээр нийт хөрөнгийн 40.5% дангаар эзэлж байна.
Харилцагчдадаа тулгарч буй санхүүгийн анхан шатны асуудалд мэргэжлийн зөвлөгөө өгч санхүүгийн боломжид нь тулгуурласан хамгийн уян хатан нөхцөл бүхий түргэн шуурхай шийдвэрлэх зээлийн болон хадгаламжийн үйлчилгээ үзүүлдэг.