Лифт

Импорт/Экспорт

“Номин Трейдинг” ХХК-ний Лифт салбар нь 2005 онд лифт урсдаг шатны угсралт болон засвар үйлчилгээний багийг бүрдүүлэн Номин Плаза дэлгүүрийг барьж ашиглалтад оруулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Бид мэргэжлийн инженер техникийн 25 боловсон хүчинтэй залуу үеийн төлөөллөөр багаа бүрдүүлсэн. БНХАУ-н Шанхай Мицубиши Элеватор компанийн албан ёсны төлөөлөгч болон эх орныхоо барилгын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 300 гаруй лифт, 60 гаруй урсдаг шат болон шалыг угсарч суурилуулан сар бүрийн техникийн үйлчилгээг тогтмол чанартай хийн түүний найдвартай ажиллагааг бүрэн дүүрэн ханган ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго нь үйлчилгээний аюулгүй байдлыг бүрэн хангасан, ногоон орчинг бүрдүүлсэн, техникийн шилдэг шийдэл бүхий таны хоёрдох ажлын байр болсон цахилгаан шатаар үйлчилнэ.

Онцгой баримтууд

Үйлчилгээ

  • 24 цагийн засвар үйлчилгээ
  • Үзлэг
  • SMOS удирдлага систем
  • Угсралт суурилуулалт
  • Сэлбэг нийлүүлэлт
  • Кран угсралт засварын үйлчилгээ
  • Барилгын подем угсралт
Түүх
Брэнд бүтээгдэхүүн