Топ Экстрим Экшин Монголиа

Агаарын тээвэр, Автомашин болон Тээвэр зууч

“Топ Экстрим Экшин Монголиа”  ХХК нь 2012 оноос эхлэн Монгол Улсад хэт хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагааг  хөгжүүлэхээр сонирхогч, гишүүд, дэмжигчдийн хүрээнд тасралтгүй санаачлагатай тууштай үйл ажиллагаагаа явуулж ирсэн анхдагч байгууллага юм.

Хөнгөн агаарын хөлгүүдээр урт, богино зайны аяллуудыг өнөөг хүртэл аюул осолгүй үйл ажиллагаагаа явуулж, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн бөгөөд Ерөнхий Зориулалтын Нислэгийн Төв болтлоо хөгжиж байгаа   цор ганц бөгөөд анхдагч байгууллага билээ.

Бид Герман улсад үйлдвэрлэсэн таван Жайрокоптерууд, ОХУ-д үйлдвэрлэгдсэн хоёр хөнгөн агаарын хөлгүүд тус тус нислэг үйлдэж байна.

 Нислэг төв нь өөрийн Оффис, Засвар үйлчилгээний хэсэг, Хэт хөнгөн агаарын хөлгийн академи, Агаарын хөлгүүдэд зориулсан агуулах болон ангар, Автожирийн нислэг, Хэлипад, Зочдын тав тухыг хангасан ресторан, орон сууц болон  нийт 15 га талбайд үйл ажиллагаагаа явуулж байна.