Номин Мишээл

Барилгын материал цөм бүрэн
Импорт/Экспорт

“Номин Мишээл" ХХК нь Монголын анхны бөгөөд хамгийн том барилгын материалын дэлгүүр юм. Барилгын салбарт дотор заслын материалыг импортлогч, ханган нийлүүлэгч хамгийн том компани бөгөөд барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын дотор гадна хаалганаас эхлээд засвар үйлчилгээнд хэрэглэгдэх бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дор худалдаалж байна.

Манай хайпермаркет дэлгүүр нь үйлчлүүлэгчдийн энгийн хэрэглээ, бизнесийн орчин, гэрийн дотоод засалд зориулан бүгдийг нэгэн дээвэр дор нэгтгэж,  хэрэглэгч хүссэн загварын шийдэл, санхүүгийн боломждоо тааруулан сонгох бололцоо бүхий тав тухтай, ухаалаг зохион байгуулалттайгаар төлөвлөгдсөн.

Бид ажилчдадаа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх чадварыг эзэмшүүлэн шаардлагатай сургалтуудад үргэлж хамруулан хөгжүүлдэг. Ингэснээр хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөг цаг тухайд нь чанартай хүргэдэг. Бид төгс орчинг бий болгох процессыг хялбарчлахын тулд суурилуулалт болон хүргэлтийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн баг танд үйлчилж байна.

Номин Стандарт нь 2002 онд үүсгэн байгуулагдсан. Бид сүүлийн 20 жилийн турш олон улсын шилдэг брэндүүдийн чанартай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж салбартаа тэргүүлэгч байр суурийг хадгалсаар ирсэн. 2018 онд барилгын салбарын томоохон төлөөлөл болох "Номин Стандарт" ба "МММ Трейд" ХХК-ийг нэгтгэж, Монгол Улсад анхны "Барилгын Хайпермаркет" -ийг бий болгох зорилгоор "Номин Мишээл" ХХК-г байгуулсан юм.

2018 оны 10-р сард барилгын материалын үндсэн төвлөрөл болох 100 айлд байрлах "Шүр" худалдааны төвд 1,200 кв.м талбай бүхий 2 дахь салбараа нээн, үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлсэн бөгөөд худалдан авагчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, тохь тухтай Монголдоо хамгийн анхны ШОУРҮҮМ-г байгуулж чадсан.

Онцгой баримтууд
+20,000
Нэр төрлийн бараа бүтээгдэхүүн
+200
Түнш
+4,500
m2
Үйлчилгээний талбай

Үйлчилгээ:

  • DIY концепцтой барилгын хайпермаркет
  • Худалдаа
  • Орон сууцны барилгын бараа нийлүүлэлт
  • Хангамж аж ахуйн бараа материал нийлүүлэлт
  • Үзүүлэнгийн танхимын үйлчилгээ
  • Дистрьбюшн сувгийн үйлчилгээ
  • Будаг холих, гаргах
  • Хүргэлтийн үйлчилгээ
  • Интерьер дизайнерын зураг гаргах үйлчилгээ

Импортын орнууд:

  • Итали
  • Орос
  • Герман
  • Америк
  • Хятад
  • Өмнөд Солонгос
Түүх


Брэнд бүтээгдэхүүн