Номин Ойл

Импорт/Экспорт

“Номин Ойл” ХХК нь 2017 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан. Манай компани нь газрын тосны салбартаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай АИ-92, АИ-95 авто бензин болон дизель түлшийг ОХУ-аас импортолдог.

Улаанбаатар хотын 4 байршилд өөрийн ЭКО ОЙЛ нэрийн шатахуун түгээх станцаар дамжуулан хэрэглэгчдэдээ үйлчилж байна. Бид шинийг эрэлхийлж, чанарыг баримтлан хэрэглэгчдэдээ улам ойртох зорилгоор Өөртөө үйлчлэх автомат систем (Self-service) Цахилгаан машины цэнэглэгч, дугуй хийлэгч, уураар цэвэрлэгч гэх мэт ажлуудыг цогцоор нь төлөвлөж хөгжүүлүүлэлт хийж байгаа. Мөн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт өөрийн шатахуун түгээх станцуудын салбарыг нээхээр эрч хүчтэйгээр ажиллаж байна.

  • 2019 онд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас Газрын тосны бүтээгдэхүүний импорт, жижиглэн бөөнөөр худалдаалах эрхийг авав.
  • 2019 онд Улаанбаатар импексийн дэргэд анхны Шатахуун Түгээх Станцаа нээсэн.
  • 2020 онд СХД 22-р хороо Толгойт өртөөний дэргэд Шатахуун Түгээх Станц, СБД 14-р хороо 7н буудлыг дэргэд Шатахуун Түгээх Станц тус тус нээгээд ажиллаж байна. Эко Ойл ШТС нь хэрэглэгчдэд хүрч үйлчлэхээс гадна Номин Холдинг ХХК-ын дотоодын салбар нэгжүүдтэйгээ уялдаа холбоотой ажиллахын зэрэгцээ, Дистрьбюшн салбарын түгээлтийн машинуудын шатахууны хэрэгцээг ханган ажиллаж байна.
Онцгой баримтууд
4
ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦТАЙ
3-10%
НОМИН БОНУС КАРТ АШИГЛАЛТ
Self-service
ЦАХИЛГААН МАШИНЫ ЦЭНЭГЛЭГЧ

Үйлчилгээ:

  • Газрын тосны бүтээгдэхүүний импорт, жижиглэн болон бөөний худалдаа
  • Тос тослогооны материалын худалдаа
  • Цахилгаан авто машины цэнэглэгч

Түүх
Брэнд бүтээгдэхүүн