Буцах

“Номин Даатгал” ХХК ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ

“Номин Даатгал” ХХК ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Ай Эм Эс Консалтинг Экспертс” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

“Номин Даатгал” ХХК нь 2024 онд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Ай Эм Эс Консалтинг Эксперт” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Бид үйл ажиллагаандаа ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр үйл ажиллагааны давхардал болон орхигдлыг бууруулж арилгах, урт хугацаанд тогтвортой оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, ажлын бүтээмж, үр өгөөжийг дээшлүүлэх, баримт бичгүүд болон бүртгэлүүд цэгцэрч, нэгдсэн менежментээр удирдах боломжийг бүрдүүлж, байгууллагын соёл дахь ойлголтын зөрүүг арилгах давуу талуудтай юм.

2024.04.08