Буцах

3 удаагийн Гран при шагналт НОМИН Холдинг ХХК-ийн 3 компани оны онцлох аж ахуйн нэгжээр дахин шалгарч амжилтаа бататгалаа

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2022" Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь 25 дахь жилдээ зохион байгуулагдан, бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны онцлох 10 аж ахуйн нэгж, тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинациар тэргүүлсэн шилдэг ААН-үүдийг тодрууллаа.

Энэхүү "Entreprenuer 2022" ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд:

ОНЫ ШИЛДЭГ 10 АЖ АХУЙН НЭГЖ НОМИНАЦИД :

Номин Холдинг ХХК

ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙ НЭГЖ НОМИНАЦИД:

Оны онцлох Импортлогч:  Номин Трейдинг ХХК

ТОДОРХОЙ САЛБАРЫН НОМИНАЦИД:

Худалдааны салбарын Энтрепренер: Номин Тав Трейд ХХК -ууд тус тус шалгарч Меркури цомын эзэд боллоо.

 Дашрамд дурдахад, 25 жил тасралтгүй зохион байгуулагдаж буй энэхүү үнэ цэнтэй,  өндөр шалгуур бүхий ёслолын үйл ажиллагаанд  НОМИН Холдинг ХХК  нь 2000, 2004, 2012 онуудад тэргүүн дээд Гран При шагналыг хүртэж ,түүний нэгдлийн НОМИН ТАВ Трейд ХХК, НОМИН Трейдинг ХХК компаниуд нь  тасралтгүй 18 жилийн турш  он оны онцлох аж ахуй нэгжүүдээр зүй ёсоор нэрлэгдэн шалгарч буй юм.

Монгол улсын худалдааны салбарын шилдэг аж ахуй нэгж, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, алтан гадас одонт НОМИН Холдинг ХХК үүсэн байгуулагдаж улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлж улс эх орны нийгэм эдийн засаг, худалдаа үйлчилгээ бизнесийн салбарын хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулж ирсний тэгш дүүрэн 30 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлье.

АЛТАН ГАДАС ОДОНТ

НОМИН ХОЛДИНГ ХХК

2022.12.28