Буцах

“6000+ НОМИНЧУУД — АМЖИЛТАА ХАМТДАА ТЭМДЭГЛЭВ”

Монголын худалдааны салбарын шилдэг аж ахуйн нэгж, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, Алтан гадас одонт НОМИН Холдинг ХХК нь худалдаа, банк санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилгын салбарт олон жил тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн үндэсний томоохон групп юм. 

“НОМИН Холдинг” ХХК нь Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад 24 дэх жилдээ тасралтгүй багтаж, 2025 онд шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарснаар үндэсний эдийн засагт оруулж буй бодит хувь нэмрээ бататгалаа. 

НОМИН Холдинг ХХК-ийн тогтвортой өсөлтийн үндэс нь 6000+ НОМИНЧУУД-ын мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс, нэгдмэл багийн соёл юм. Хүн бүрийн оролцоо, хариуцлага, мэргэжлийн хөгжилд тулгуурласан энэхүү соёл нь компанийн амжилтын гол тулгуур болсоор ирсэн. 

Энэхүү бахархам амжилтыг тохиолдуулан НОМИН Холдинг ХХК нь төрдөө үнэлүүлсэн ажилтнууддаа баяр хүргэж, хамт олныхоо гаргасан ололт амжилтыг дүгнэн урамшууллаа. Мөн ажилтнуудынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж, талархал илэрхийлэн 1.5 тэрбум төгрөгийн урамшууллын төсвийг хамт олондоо олгосон нь байгууллагын соёл, үнэт зүйлсийн тод илэрхийлэл болж байна. 

Хүн бүрийн ур чадварыг үнэлж, олон улсын сургалтын системд суурилан сургаж хөгжүүлэх, карьерийн өсөлтийг олон бизнесийн салбарт өрсөлдөх чадвартайгаар төлөвлөх, өрсөлдөхүйц цалин хөлс, тогтвортой ажлын байр, ажилтан төвтэй хүний нөөцийн бодлогоор чадварлаг, тогтвортой ажиллах хүчийг бүрдүүлэхэд НОМИН Холдинг ХХК онцгой анхааран ажиллаж байна. 

НОМИН групп нь Монгол Улсын бүх аймгийг хамарсан бөөний худалдааны сүлжээг бий болгож, бизнесийн олон салбарт хөрөнгө оруулалт хийж, шинэ техник, технологийг нутагшуулан, бодит үнэ цэнэ бүтээж ирсэн. Үүний зэрэгцээ ажлын байр нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хэрэглэгчдэдээ олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх зорилгоор тасралтгүй шинэчлэл, хөгжлийг хэрэгжүүлсээр байна. 

2025 онд НОМИН Холдинг ХХК: 
  • 32 шинэ төсөл, хөтөлбөрт нийт 340 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 
  • 150 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг Улсын төсөвт төвлөрүүлэв 
  • 10,000 гаруй түнш байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 
  • Импортын зах зээлийн 4.3 хувийг бүрдүүлж, дэлхийн брэндүүдийг монголдоо нэвтрүүлэв 
  • 33 сая хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэн ажиллав 
  • Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж, 200+ ажлын байр бий болгосон 
  • Монгол Улсын хэмжээнд 600+ шинэ ажлын байр нэмэгдүүлэв 
  • Олон улсын чанарын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэв 
  • Байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй үйлчилгээ, цахим худалдаа, автоматжуулалтын төслүүдийг хэрэгжүүлэв 

НОМИН групп нь хэрэглэгчдийн итгэлийг урт хугацаанд хадгалахыг хамгийн том үнэт зүйлээ хэмээн үздэг бөгөөд энэхүү итгэлд тулгуурлан тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, үндэсний эдийн засагт оруулах бодит хувь нэмрээ цаашид ч тасралтгүй нэмэгдүүлэн ажиллах зорилготой байна.