“НОМИН Холдинг”ХХК Худалдаа үйлчилгээ, Импорт, Экспорт, Банк санхүү, барилга үл хөдлөх хөрөнгө, мэдээллийн технологи, агаарын тээвэр зэрэг бизнест нийт 50 гаруй охин компани 6000 гаруй ажилтантай 400 сая долларын хөрөнгө, орлоготой үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани 2025 онд бизнесээ төрөлжүүлж, Агаарын тээврийн бизнест хөл тавилаа.
Техас мужийн Форт Уорт хотод төвтэй Textron Inc -ийн 100 хувь эзэмшдэг охин компани нь болох Bell компанитай хамтран ажиллаж Монголын агаарын тээврийн бизнест шинэчлэлт өөрчлөлтийн эхлэлийг тавьж байна.
TEXTRON компани нь Bell, Textron Aviation, Textron eAviation, Industrial, Textron Systems, Finance 6 бизнесийн төрөлд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, Америкийн нэгдсэн улсын агаарын тээврийн бүрэн шинэчлэлийг хариуцаж байгаа ойрын 100 жилийн бизнесийн чадамжаа тодорхойлж чадсан шилдэг компани юм.
2017 оноос хойш үйлдвэрлэгдэж буй нэг хөдөлгүүрт Bell нисдэг тэрэг нь одоогийн байдлаар 500 гаруй ширхэг үйлдвэрлэгдэн, дэлхийн 50 гаруй улсад өдөр тутмын хэрэгцээнд ашиглагдаж байна.
НОМИН Холдинг ХХК-ийн хувьд Дэлхийд анх удаа иргэний болон цэргийн зориулалттай эрх авч, хамтын гэрээ байгууллаа.
Нэг хөдөлгүүрт нисдэг тэргүүд дундаа хэмжээ жижиг боловч үзүүлэлт сайтай бөгөөд шатахуун зарцуулалт багатай болон ашиглалт болон засварын зардал хамгийн багатайгаар шалгарсан онцгой загвар юм.
Энэхүү нисдэг тэргийг олон улсын улс төр, бизнесийн айлчлал, цэргийн сургуулилт, иргэний тээвэр гэх мэт ашиглаж байна.