Буцах

Бяцхан зүрхэнд "ЖАРГАЛ ТҮГЭЭЕ"

“Номин Холдинг” ХХК 30 жилийн ойн хүрээнд 100 хүүхдэд амьдрал бэлэглэхээр Бяцхан зүрхэнд “ЖАРГАЛ ТҮГЭЭЕ” хөтөлбөрт үйл ажиллагааг эхлүүллээ.

 Номингийн 500 кассын ажилчдад Бяцхан зүрхэнд “ЖАРГАЛ ТҮГЭЭЕ” хөтөлбөрийн арга хэмжээг танилцуулах сургалт, уулзалт зохион байгуулж, “Зүрх мартахгүй” ТББ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Бяцхан зүрх аврах хөтөлбөрт Номинчууд болон Номингийн бүх салбараар үйлчлүүлдэг хэрэглэгч нар өөрсдийн хүсэл сонирхлоор хамрагдах юм. 

Хандивын аян 2022.05.01-2022.12.31 хүртэл үргэлжилнэ.

 Бяцхан ЗҮРХ-ийг аврах боломж таны ГАРТ байна.

 

АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН ХОЛДИНГ” ХХК      

2022.4.29