Буцах

“Дэлхий зөн Монгол” ОУБ-тай хамтарсан “Гэрэл түгээе” аян 2 дахь жилдээ амжилттай явагдаж байна

”Номин Холдинг” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэсээр ирсэн бөгөөд нийгэмдээ ээлтэй бизнес эрхлэгчийн хувьд хүүхдийн сайн сайхны төлөө Тогтвортой хөгжлийн: Чанартай боловсролыг дэмжих, Тэгш бус байдлыг бууруулах, Эрүүл мэндийг дэмжих болон Ногоон ирээдүйг цогцлоох зорилтуудын хүрээнд хувь нэмрээ оруулсаар байна.

Хүүхдэд чиглэсэн ажлуудын онцлох нэгэн төсөл нь “Дэлхийн Зөн Монгол” ОУБ -тай хамтран 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй 100 хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн тусгай санхүүжилт бүхий “Гэрэл түгээе” аян билээ. Бид “Гэрэл түгээе” аянаар дамжуулан Хүүхэд хөгжлийн дугуйлан клуб, эцэг эхийг чадавхжуулах сургалтууд, нэн шаардлагатай тусламж дэмжлэгүүдийг 2 жилийн хугацаанд амжилттай зохион байгуулсан байна.

Өнөөдөр тус аяны хүрээнд Номинчуудын төлөөлөл 10 гаруй ажилтан албан хаагчид, төслийн багийнхны хамтаар уг төсөлд хамрагддаг хүүхдүүдийн амьдрал, бодит ахуй байдалтай танилцаж, төлөөлөл болсон 30 гаруй хүүхдүүдтэй уулзаж, тэднийг сонсож, тэдэнд бага ч болов инээд хөөр бэлэглэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

 

Хүүхдийн төлөө үйлс бүхэн сайхан!

Нийгэмдээ ээлтэй бизнес эрхлэгч “Номин Холдинг” ХХК нь ирээдүйд өөртөө итгэх итгэлтэй, урам зоригтой, ирээдүйн Монгол иргэнийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

 

 

2025.08.29