Буцах

“Дэлхийн Зөн” ОУБ-тай хамтран 100 хүүхдүүдэд “Эерэг дадал зуршил-Эерэг хандлага” сэдэвт танхимын сургалтыг амжилттай зохион байгууллаа

"НОМИН Холдинг ХХК"-с #хүүхэд_бүрд_тэгш_боломж_олгоё хөтөлбөрийн хүрээнд “Дэлхийн Зөн” ОУБ-тай хамтран СХД-ийн 67-р сургуулийн 9-р ангийн нийт 100 хүүхдүүдэд “Эерэг дадал зуршил-Эерэг хандлага” сэдэвт танхимын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

120 минутын хугацаатай явагдсан энэхүү сургалтыг Залуусын хөгжлийн хөтөлбөрийн сургагч багш, “Австралийн боловсролын төв”-ийн захирал Б.Оюун-Эрдэнэ 13-14 насны хүүхдүүдийн насны онцлог, тэдний сэтгэл зүйд тохирсон судалгаа, арга барил дээр тулгуурлан явууллаа.

Өсвөр насны хүүхдүүд тус сургалтад хамрагдсанаар Зөв дадал зуршил, эерэг сэтгэлгээтэй байх дадалд суралцсан насны онцлогт тохирсон хэрэгцээтэй мэдээлэл хуваалцсанд талархал илэрхийлж байлаа.

2023.10.31

#NominHolding #WorldVisionMongolia