Буцах

ГЭР, ХАЙР, OPPEIN

Орчноос авах мэдрэмж таны амьдралын чанарт нөлөөлдөг үү?

Италийн нэрт дизайнеруудын ур ухаанаа шингээж, бүтээн Олон Улсын “Гоо зүйн шилэгдмэл шагнал” хүртсэн Дэлхийн №1 Кабинет үйлдвэрлэгч OPPEIN брэндийн шоурүүм “Номин Макро Моол” -ын хоймрыг чимж, үүд хаалгаа нээлээ.

Барилгын дотор заслын материалын импортлогч, ханган нийлүүлэгчээр 20 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй “Номин Стандарт” ХХК нь OPPEIN брэндийг Монголдоо албан ёсны эрхтэйгээр оруулж ирснийг дуулгахдаа таатай байна.

OPPEIN брэнд нь 1994 онд Гал тогооны тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр анх үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө АНУ, Хятад, Япон, Канад, Австрали зэрэг дэлхийн 120 гаруй улсад хэдийнээ танигдаж, 7,900 гаруй шоурүүм, 10,000 гаруй томоохон төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай, тухайн салбартаа тэргүүлэгч брэнд болжээ. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, E1 стандартын чанартай хавтан, материал ашиглаж, цаг хугацааны эрхэнд гандаж элэгдэхгүй, гаднын нөлөөнд тэсвэртэй тавилгуудыг олон жилийн туршлага, судалгаан дээр үндэслэн хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог нь энэ брэндийн онцлог юм.

Зөвхөн танд зориулсан тав тухыг урлах OPPEIN брэнд нь Монголын зах зээлд орж ирснээр тав тух, чанарыг эрхэмлэдэг хэрэглэгч та бүхэнд захиалгын гэрийн тавилгын иж бүрэн шийдлийг санал болгож байна. 

Та бүхэн “Номин Макро Моол” -ын шоурүүмд зочилсноор:

- Итали дизайнеруудын урласан тансаг бэлэн загваруудтай танилцах

- Орчин үеийн интерьерийн шийдлүүдийг бодитоор мэдрэх

- Гэрийн бүтэн болон хэсэгчилсэн интерьер дизайны зураг гаргуулах

- Тавилга захиалга болон угсралт

- Интерьер дизайны мэргэжлийн зөвлөгөө авах, санал солилцох боломжтой.

Мөн Монголын хамгийн олон хэрэглэгчтэй Лояалти үйлчилгээ болох “Номин Бонус карт” -ыг ашиглан 3-10% -ийн хямдралыг өөрийн бонус картдаа хуримтлуулан, гэрийн тавилгаа 50% хүртэлх хөнгөлүүлэх боломжтой. 

Home, Love, Oppein уриатайгаар Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн тоноглол бүхий нарийн хийцлэлтэй, загвар дизайны хувьд хэн бүхний сэтгэлд нийцэх ухаалаг төгс шийдэл, загваруудыг урлаж, хэрэглэгчдэдээ тайван мэдрэмжээс эхлээд эрч хүчтэй, гүн гүнзгий сэтгэгдэл мэдрэмжийг төрүүлэхүйц  олон төрлийн хэв маягаас та өөрийн хүсэлд нийцүүлэн, тохирох загвараа олно гэдэгт итгэлтэй байна.

No items found.