Буцах

GoZero-2023 “Тэгрүү тэмүүлье” эвент үйл ажиллагаанд амжилттай оролцлоо

“НОМИН Холдинг” ХХК Дэлхийн Тогтвортой хөгжлийн Ээлтэй хот иргэдийн оролцоо, Хариуцлагатай хэрэглээг дэмжих, Хуурай газрын экосистемийг хамгаалах, хүлэмжийн хийг бууруулах, байгальд ээлтэй технологийн санаачилгуудыг дэмжин Байгальд ээлтэй олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн. Энэ жил бид нийт 36,000 мод таригдах төсөл болох Art'N Tech Land Art -ийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд ногоон хөгжлийн төлөөх түншлэлийг бий болгож эдийн засагт эерэг нөлөөллийг үүсгэх зорилгод нэгдсэн байгууллагуудтай хамтран Хамтдаа сэргийлье, суралцъя, хэрэгжүүлье уриан дор 2 дох жилдээ зохион байгуулж буй GoZero-2023 “Тэгрүү тэмүүлье” эвент үйл ажиллагаанд амжилттай оролцож, зохион байгууллаа. Тус арга хэмжээнд урилгаар:

- “UB Comedy Club”-ын Үүсгэн байгуулагч Б.Батбилэг

- “Иог Аюурведийн институт”-ын Үүсгэн байгуулагч, иогийн багш Ө.Болортуяа

- ХСҮТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Г.Үнэнбат

- ШУТИС-ийн Багш, дэд профессор хоол судлаач М.Пүрэвжав

- “Гэгээн мөр сэтгэл зүйн төв”-ийн Сэтгэл зүйч Э.Энхцацралт

- “UB Cab” Холдингийн Гүйцэтгэх захирал О.Золбаяр

- “ИНМО” студийн Гүйцэтгэх захирал Д.Нандин

- “HELEN”-ийн Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Баясгалан нар ирж оролцон, бие болон сэтгэл зүйн эрүүл мэнд, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт, эрүүл байх зөв дадал хэвшилд суралцах өргөн болоод гүн агуулгуудыг ярилцан илтгэл тавилаа.

 

Бид өөрсдийн эрүүл мэнддээ анхаарснаар, ялгаруулж буй нүүрсхүчлийн хийг бууруулж, эх дэлхийдээ ээлтэй, эрүүл амьдрах боломжтой.

#zero_carbon #zero_cancer

#NOMINHOLDING

2023.12.01