Буцах

SPEED 130 урамшууллын эхний 10 азтан хүссэн бараагаа үнэгүй авлаа

Нийслэл болон 12 аймагт нийт 64 салбар дэлгүүртэй худалдааны хамгийн том үндэсний сүлжээ бүхий "Номин Тав Трейд" компани нь дотоодын 10,000 ханган нийлүүлэгчидтэйгээ хамтран сард давхардсан тоогоор 2 сая хэрэглэгчдэд Сэтгэл ханамжийн баталгаа, Хямд үнийн баталгаа, Мөнгө буцаах баталгаа, Бонус карт, Үнэгүй хүргэлт гэсэн “Номингийн таван баталгаа” -г хэрэгжүүлэн үйлчилж, өргөн хэрэглээний барааны нэр төрлийг нэмэгдүүлэн, тогтвортой, чанартай хүргэсээр ирсэн.

Жил бүрийн баяр наадмуудаар үнэнч хэрэглэгчдэдээ зориулан томоохон урамшуулалт хөтөлбөрүүд зарладаг “Номин Холдинг” ХХК 30 жилийнхээ ойн арга хэмжээний хүрээнд 60 азтай хэрэглэгчийн хүслийг биелүүлэх ХУРДАА НЭМ, ХҮСCЭНЭЭ АВ уриатай “Speed 130” урамшуулалт хөтөлбөрийг бүтэн жилийн турш явуулж, сар бүр 5 азтан тодруулахаар зарласан байгаа.

“Speed 130” урамшуулалт хөтөлбөр нь 2022.01.13-2022.12.31 дуустал  үргэлжилж Номингийн аль нэг салбараас хийсэн 69,999₮ -ийн худалдан авалт тутамд  урамшууллын нэг эрх талон дээр тань олгогдож түүнд хамрагдах юм.

Энэхүү нэгдсэн урамшуулалт хөтөлбөрийн эхний 10 азтай хэрэглэгч тодорч 2022.03.03-ны өдөр Номингийн салбар дэлгүүрт 130 секундэд амжин гүйж хүссэн бараагаа сонгон үнэгүй авлаа.

Улаанбаатар хотоос 7, Өвөрхангай аймгаас 1, Дорнодоос 1, Эрдэнэт хотоос 1 азтан тус бүр тодорсон бөгөөд хамгийн өндөр дүнтэй нь 9,462,938₮ бараа үнэгүй авч нийт дүнгээр 79,926,445₮-ийн урамшуулал олголоо.

Дэлгэрэнгүй нэвтрүүлэг 2022.03.13-ны өдөр EDU телевизээр гарах юм.

 

Эрхэм хүндэт хэрэглэгчид, үйлчлүүлэгчид табүхэнд амжилт хүсье.‍

Алтан Гадас Одонт "Номин Холдинг"

No items found.