Буцах

“Majestic” номын дэлгүүрт “Монгол их түрлэг” номын нээлт боллоо

“Majestic” номын дэлгүүрт Английн Ноттингемийн их сургуулийн профессор Николас Мортоны “Монгол их түрлэг” ном Г.Батсүхийн орчуулгаар албан ёсоор нээлтээ хийлээ.

Энэхүү бүтээл нь Монголчуудын байлдан дагуулалт дундад зууны Ойрх Дорнодын улс төр, нийгэм, соёл, шашны орчинд үзүүлсэн бодит геополитик нөлөөг цогцоор нь шинжилж, түүхэнд орхигдсон асуудлыг шинэ өнцгөөс таниулсан судалгааны ном юм.

“Монгол их түрлэг” номыг орчин цагийн ном бүтээлийн жишиг стандартын дагуу, дэлхийн шилдэг бүтээлүүдийг эх хэлээр нь түгээгч Нэпко хэвлэлийн газар хэвлэн гаргаснаараа онцлогтой.

Номын нээлтийн арга хэмжээнд ТУЗ-ийн дарга Б.Баабар, гүйцэтгэх захирал Г.Буянбаатар, Номин Холдинг ХХК-ийн зөвлөх профессор, Ph.D А.Шагдарсүрэн, Төрийн шагналт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо зэрэг хүндтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Түүхийн ач холбогдол бүхий энэхүү бүтээлийг хайртай дотны хүмүүстээ бэлэг болгон “Majestic” номын дэлгүүрээс худалдан авах боломжтой.