Буцах

Монгол улсын шилдэг аж ахуй нэгж НОМИН Холдинг ХХК тугаа мандууллаа

МҮХАҮТ-ын “Entreprenuer” 2022 шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Гранпри шагнал хүртсэн болон оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн тугийг МҮХАҮТ-ын гадна бүтэн жилийн турш мандуулдаг уламжлалтай билээ.

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн оны онцлох аж ахуй нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2022" Меркури цом гардуулах ёслолд Монгол улсын 10 шилдэг шилдэг аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан  "Номин Холдинг" ХХК нь МҮХАҮТ-ын гадна ийнхүү  ёслол төгөлдөр тугаа мандууллаа.

 Шинэ үеийн шилдэг хэв маягийг тодорхойлох Номинчуудын эрхэм зорилгыг хамтдаа цогцлооход хувь нэмрээ оруулж эд эс нь болж, үргэлжид дэмжин ажилладаг бизнесийн үнэнч харилцагч түншүүд, эрхэм үйлчлүүлэгчид, бүх ажилтан албан хаагч нартаа талархал илэрхийлье!

 

Алтан гадас одонт

НОМИН Холдинг ХХК

2023.01.26