Буцах

Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн улсын шигшээ багийг дэмжин ажиллалаа

Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн улсын шигшээ баг энэ оны 5 сарын 12-нд Итали улсад зохион байгуулагдах гэж буй ‘’JESOLO 2023 GRAND PRIX’’ тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж буй юм.

Тус шигшээ багт спортын мастер, олон улсын хэмжээний мастерууд Монгол улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хичээнгүйлэн хийж байгаа бөгөөд ‘’Номин Даатгал’’ ХХК нь МҮПХАХ-ны Ерөнхийлөгч болон тус шилдэг тамирчидтай уулзалт хийж, спортын өндөр амжилт хүсэхийн сацуу нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааны хүрээндээ спортыг дэмжин хамтарч ажиллалаа.

Ирээдүйн шилдэг олон олон тамирчдын түүчээ болж,  Монгол улсын төрийн далбаагаа олон улсын индэрт өндөрт өргөхийн ерөөл өргөж төлөөлөн оролцож буй МУ-ын шигшээ багийн тамирчдадаа Спортын өндөр амжилтыг хүсье.

Спортыг дэмжигч Номин Даатгал ХХК

2023.04.27