Буцах

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

“Номин Холдинг” ХХК -ийн Дотоод аудитын газарт “ДОТООД АУДИТОР”, Санхүү удирдлагын газарт “ЭДИЙН ЗАСАГЧ” ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

 

ДОТООД АУДИТОР /нээлттэй ажлын байр-2/

Ажлын байрны зорилго:

Дотоод аудитын нэгжийн аудит хийх бүрэн эрхийн хүрээнд санхүүгийн, нийцлийн, гүйцэтгэлийн аудит хийх, дүгнэлт гаргах ажлыг дотоод аудитын үйл ажиллагааны журам, Дотоод аудитын олон улсын стандартад нийцүүлэн төлөвлөж, гүйцэтгэн, тайлагнахад оршино.

 

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

- Засаглал, Эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй, үр ашигтай байдал, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг үнэлэх санхүүгийн, нийцлийн, гүйцэтгэлийн болон дагах аудитыг гүйцэтгэх;

- Аудитын хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, биелэлтийг хангах;

- Аудитыг үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх;

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Нягтлан бодох бүртгэл, татвар, Санхүү, банк, даатгал, Менежмент ба удирдахуй мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.

- 2-оос дээш жил аудитороор ажиллаж байсан туршлагатай.

- Дотоод аудитын олон улсын стандарт, байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын талаар мэдлэгтэй.

- Багаар ажиллах, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, асуудлын учир шалтгааныг олж, шийдвэр гаргах ур чадвартай.

- Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн зөвлөх, Олон Улсын CIA, ACCA, CRMA, CFA, PMP зэргүүдийн аль нэгтэй бол давуу тал болно.

 

Цалин урамшуулал, бусад:

- Сарын үндсэн цалин 3.500.000 - 5.000.000 төгрөг (ур чадвараас хамааран тохиролцоно)

- Жилийн үр дүнгийн урамшуулал 14.000.000 - 20.000.000 төгрөг

- Мэргэжлийн зэргийн нэмэгдэл, хоол унааны мөнгө

- Компанийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу олгогдох бусад тэтгэмж, хангамж, урамшууллууд

- Уян хатан ажлын цаг

- Өөрийгөө хөгжүүлэх, карьераа өсгөх, бизнесийн олон талын мэдлэг хуримтлуулах болно.

 

ЭДИЙН ЗАСАГЧ /нээлттэй ажлын байр-2/

Ажлын байрны зорилго:

Хариуцсан салбарын тоон мэдээлэл ба статистик, эдийн засгийн чиг хандлагыг судлах, үйл ажилаагааны ашигт ажиллагааг дээшлүүлэх боломжит арга хэлбэрүүдийг тодорхойлон, бизнесийн үйл ажиллагааг мэргэжлийн талаас үнэлж, удирдлагын шийдвэр гаргалтад бүрэн мэдээллээр ханган, чиглүүлэх үүрэгтэй.

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

- Жил бүрийн бизнес төлөвлөгөө боловсруулахад салбар болон бизнесийн удирдлагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөөг хянах, баталгаажуулах;

- Бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төрөл бүрийн судалгаа тооцооны хүрээнд Бизнесийн эдийн засагч болон салбарын санхүүгийн менежерүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, чадавхижуулах;

- Салбаруудын бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлд улирал бүр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, бизнес төлөвлөгөөний тодотголыг хянаж,баталгаажуулах;

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Бизнесийн удирдлага, Санхүү менежмент, Эдийн засаг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

- Эдийн засагчаар 2-оос дээш жил ажилласан туршлагатай

- Төсөл боловсруулах, Стратеги төлөвлөлт хийх, Дата боловсруулалт хийх, Санхүү, тооцооллын ур чадвартай байх

- Багаар ажиллах, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, асуудлын учир шалтгааныг олж, шийдвэр гаргах ур чадвартай.

Цалин урамшуулал, бусад:

- Сарын үндсэн цалин 3.000.000 - 4.000.000 төгрөг (ур чадвараас хамааран тохиролцоно)

- Мэргэжлийн зэргийн нэмэгдэл, хоол унааны мөнгө

- Компанийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу олгогдох бусад тэтгэмж, хангамж, урамшууллууд

- Уян хатан цаг

- Өөрийгөө хөгжүүлэх, карьераа өсгөх, бизнесийн олон талын мэдлэг хуримтлуулах болно.

 

Анкет хүлээн авах:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 15:00 цаг хүртэл hr.recruitment@nomin.net цахим хаягаар болон www.nomin.co (Нээлттэй ажлын байр- Анкет бөглөх) хүлээн авна.

Холбоо барих утас: 1800-2888, 8988-5503, 8988-5500