"Номин Холдинг" ХХК-ийн Санхүүгийн бизнесийн охин компани болох "НОМИН Даатгал" ХХК нь "Шамбала 2056" төсөлтэй хоёр дахь жилдээ хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тогтвортой хөгжлийн 17 зорилтын нэг болох ХУУРАЙ ГАЗРЫН ЭКО СИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ажлын хүрээнд модоор цөлжилтийг сааруулах зорилготой "Шамбала 2056" төслийн Art'N Tech Land Art-ийн Ивээн тэтгэгчээр хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд уг төсөлтэй хамтран ажиллаад 2024 онд 57,857ш мод, 2025 онд 157,857ш модыг даатгаж, "Даатгагдсан мод" аяныг санаачлан эхлүүлсэн.
Энэхүү аян нь мод худалдан авсан харилцагч бүр өөрийн модны талаарх мэдээлэл болон зургийг мэйлээр хүлээн авах бөгөөд мод гэмтсэн, эсвэл үхсэн тохиолдолд нөхөн сэргээх ажлыг хариуцан гүйцэтгэх юм.
2024 оны хамтран ажилласан төслийн үр дүн:
Агаарт 191,668.09 кг нүүрс төрөгчийн давхар ислийг сааруулж, 313,940.4 кг хүчилтөрөгч ялгаруулан, 967,450.6 кг биомасс бий болгосон нь цөлжилт сааруулж, ургамлын нөмрөг бүрэлдэхэд бодитой хувь нэмэр оруулсан билээ. Энэхүү хамтын ажиллагаа нь "НОМИН Даатгал" ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх бодит ажлын нэг хэсэг болж байна.