Буцах

“Номин Холдинг ХХК” Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна

“Номин Холдинг” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд бүс нутгийн хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон нутгийн иргэдийн орлогын түвшинг Улаанбаатар хотынхтой ижил байлгах зорилгоор бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн онцлог нь Уртын ээлжээр буюу 14 хоног ажлаад 14 хоног амрах бөгөөд бүс нутгийн иргэд маань Улаанбаатар хоттой ижил цалин урамшуулал авч  Улаанбаатар хотод байрлаж ажиллах боломжтой ажлын байруудыг орон нутгийн иргэдэд санал болгож байна байгаа юм. Улаанбаатар хотод байрлаж ажиллахтай холбоотой бүх зардлыг компаний зүгээс хариуцаж байгаа нь иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. Хөтөлбөрийг БАЯНХОНГОР аймгаас эхлүүлж, одоогийн байдлаар Улаанбаатар хотын 8 салбар дэлгүүрт 80 гаруй иргэдийг ажлын байраар хангаад байна. Хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүнд:

1. Орон нутгийн иргэдэд мэргэжил олгох цогц сургалт

2. Байрлаж ажиллуулахтай холбоотой ирэх, явах унааны зардал, байрны төлбөр, хоолны мөнгийг компанийн зүгээс бүрэн хариуцаж байна

3. Өрсөлдөхүйц цалин урамшуулалтай баталгаат ажлын байраар хангах

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр Орон нутгийн иргэд болон бүс нутагт дараах эерэг нөлөөллийг үзүүлнэ гэж төлөвлөж байна. Үүнд:

- Ажилгүйдлын түвшин буурах, иргэдийн орлого нэмэгдэх

- Залуусын орон нутагтаа үлдэх хандлага нэмэгдэнэ: Ажлын байрны боломж нэмэгдэхийн хэрээр залуус нийслэл рүү шилжин суурьших шаардлага буурна

- Гэр бүлээрээ тогтвортой амьдрах нөхцөл бүрдэнэ: Олон хүнтэй айл өрхүүд орлогоо нэмэгдүүлж, хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, орон сууцны нөхцөл сайжрах боломжтой болно

- Орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ: Ажил эрхэлж буй иргэдийн дам нөлөөгөөр жижиг бизнес, үйлчилгээний эрэлт нэмэгдэж, орон нутгийн эдийн засаг сэргэнэ

- Хүний нөөцийн чадвар сайжирна: Сургалт, дадлагаар дамжуулан орон нутгийн иргэдийн ур чадвар сайжирч, цаашид өөр салбарт ажиллах боломж бүрдэнэ.

“Номин Холдинг” ХХК-ийн Хүний нөөц, Бодлогын газрын захирал Б.Оюунболор:
“Бид орон нутгийн иргэдийг дэмжих замаар зөвхөн компанийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй, бүс нутгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна. Энэ бол урт хугацааны, хамтын үнэ цэнийг бүтээх түншлэл юм” хэмээн онцоллоо.

Цаашид “Номин Холдинг” ХХК нь аймаг, сумын хөдөлмөр, халамжийн байгууллагуудтай илүү нягт хамтран ажиллаж, орон нутгийн иргэдийг худалдаа, үйлчилгээ, барилгын салбаруудад ажлын байраар хангах зорилго тавин ажиллаж байна.

 

2025.04.22