Буцах

НОМИН Холдинг ХХК цөлжилтийг сааруулах Art'n Tech Land Art-д нэгдлээ.

НОМИН Холдинг ХХК нь Тогтвортой хөгжлийн 11 дахь зорилт - Ээлтэй хот иргэдийн оролцоо, 12 дахь зорилт -  Хариуцлагатай хэрэглээг дэмжих, 15 дахь зорилт болох Хуурай газрын экосистемийг хамгаалах зэргийн хүрээнд Байгальд ээлтэй олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн билээ. Энэ жил бид олон нийт  үр шимийг нь хүртэх боломжтой, нийт 36,000 мод таригдах төсөл болох Art'N Tech Land Art-ийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Монгол улсын өв уламжлал урлаг соёлыг технологиор дамжуулан олон улсад сурталчлах, Монгол орны цөлжсөн бүс нутагт урлагаар дамжуулан нөхөн сэргээлт хийх Shambala2056 төслийн хамт олонтой хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна.