Буцах

Номин Холдинг ХХК нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн 3Х3 Сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох тамирчиндаа дэмжлэг үзүүллээ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн 3Х3 Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Израил улсын Рамат Ган хотод 2022 оны есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох шигшээ багт манай компанийн ажилтан Д.Данзандорж нь оролцохоор бэлтгэл сургуулилтаа хичээнгүйлэн хийж байгаа билээ.

Тив дэлхийн чанартай томоохон тэмцээн уралдаандаа оролцоход нь аяны дөрөөг нь мялааж, дэмжлэг үзүүлэхээр Номин Холдинг ХХК-ийн ХНБГ-ын захирал Д.Отгонням нь Номин Агуулах худалдаа УБИ салбарын ажилтан Д.Данзандоржийг хүлээн авч уулзан, нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийн дэмжлэг үзүүлж, дэлхийн чанартай том тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн спортын өндөр амжилтыг хүслээ.

Тус уулзалтын үеэр Номин Холдинг ХХК-ийн ажилтан, МУ-ын шигшээ багийн тамирчин Д.Данзандорж нь компанийнхаа нийт хамт олон, удирдлагууддаа чин сэтгэлийн талархлаа дахин дахин илэрхийлж байв.

No items found.