Буцах

“НОМИН Холдинг” ХХК -с Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Тогтвортой хөгжлийн “Тэгш бус байдлыг бууруулах” зорилтын хүрээнд тэргэнцэртэй 25 ахмадыг баярлууллаа

“НОМИН Холдинг” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Тогтвортой хөгжлийн 17 зорилт” -г дэмжин ажиллахыг эрмэлздэг билээ. Энэ удаад “Тэгш бус байдлыг бууруулах” зорилтын хүрээнд Дэлхийн ахмадуудын баярын өдрийг тохиолдуулан “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо” -той хамтран тус холбоонд харьяалагддаг 25 тэргэнцэртэй ахмадуудад нийт 5 сая төгрөгийн үнийн дүн бүхий гарын бэлгийг хүргүүллээ.
Монголын нийт ахмадууд, азай буурлууд та бүхэндээ Олон улсын Ахмадын баярын халуун мэндийг хүргэе!
Алтан Гадас одонт
“НОМИН Холдинг” ХХК 
2023.10.02

October 2, 2023
Үйл явдал
Нийгмийн хариуцлага