Буцах

“Сагсан бөмбөгийн хүүхдийн лиг”-т оролцож буй “AIA Хүлэгүүд” багийг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо

“НОМИН Холдинг” компани Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хамгаалал, тэдний эрүүл мэнд, боловсролыг дэмжих, цаашлаад хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Монголын сагсан бөмбөгийн залгамж халааг системтэйгээр бэлтгэх зорилгын хүрээнд “Сагсан бөмбөгийн хүүхдийн лиг” зохион байгуулагдах гэж байна. Монголд анх удаа хамгийн өргөн хүрээнд зохиогдох тус лигт нийт 26 клубийн 63 багаас 1000 гаруй хүүхдүүд оролцох юм.

 “НОМИН Холдинг” ХХК тус лигт оролцож буй U11, U13, U16 насны “AIA Хүлэгүүд” өсвөрийн баг тамирчдыг жилийн турш ивээн тэтгэж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Өсвөрийн тамирчид, хүүхэд залуусын төлөөлөл болсон ирээдүйн спортын шилдгүүдээ дэмжин ажиллаж, тэдэнд ирээдүйд гэрэл гэрээ итгэл найдвар урам зоригийг өгч дэмжин ажиллаж байгаадаа манай компанийн хувьд баяртай байна.

 

"НОМИН Холдинг" компанийн зүгээс “Сагсан бөмбөгийн хүүхдийн лиг” -т оролцож буй нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

 

2024.02.23