Буцах

"НОМИН Рент" ХХК 2024 оны шилдэг татвар төлөгч ААН-ээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу жил бүрийн 05 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу Монголын татварын алба 26 дахь жилдээ “ЗӨВЛӨН ТУСЛАГЧ ТАТВАРЫН АЛБА” уриан дор 2025 оны 05 сарын 05-09-ний өдрүүдэд орон даяар зохион байгууллаа.

 

Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Чингис Хаан Үндэсний Музейн МӨНГӨН МОД танхимд зохион байгуулагдаж, тус арга хэмжээнд “Номин Рент” ХХК-г 2024 оны жижиг сегментийн “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр шалгарлаа.

 

Бидний төлсөн татвар Монгол Улсын нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө болон дэд бүтэц хөгжүүлэх бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.

 

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагч байгууллага, хамтран зүтгэгч та бүхэнд талархал илэрхийлье.

2025.05.12