Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ МУ-ын Худалдааны зах зээлд тэргүүлж, ололт амжилт, улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” ААН-ийг тодруулан алдаршууллаа. “Номин Холдинг” ХХК-ийн 3 охин компани ТОП-100 шалгарч, 10 охин компаниуд ТОП-250 -д багтсан бол “Номин Тав Трейд” компани 17-р байранд эрэмбэлэгдэж, 24 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд тасралтгүй амжилтуудаа бататгалаа.
“Номин Холдинг” компани өнөөдөр бизнесийн олон чиглэлд үйл ажиллагаагаа явуулж, өргөжин тэлсээр 6 багц бизнесийн чиглэлээр амжилт бүтээл дүүрэн ажиллаж байна. Худалдаа үйлчилгээгээр эхэлсэн манай компани өнгөрсөн 33 жилд ололт амжилт, бүтээлээр дүүрэн ахин өсөж хөгжсөөр, улс орондоо шударгаар татвараа төлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн Үндэсний хөрөнгө оруулалттай шилдэг групп компаниудын нэг боллоо. Энэ нь нийт эрхэм хэрэглэгч үйлчлүүлэгчид болон 6,200 Номинчууд, 10 мянга гаруй харилцагч түншүүд та бүхний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр шимээр бий болсон юм.
2024 онд хамт олны идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд өнгөрсөн оныхоос бараа борлуулалтын орлогоо 20%-иар нэмэгдүүлж, 120 тэрбум гаруй төгрөгийн татварыг Улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн 15 томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, нийт Ажилтнуудын цалинг 14-21%- иар өсгөж, тэдэнд хандсан урамшуулал олголтуудад нийт 14,4 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
2024 онд Улаанбаатарт хотод шинээр 5 салбар дэлгүүрийг нээсэн бол, Хөдөө орон нутагт нийт 3 салбарыг тус тус шинээр нээж нийт хэрэглэгчдэдээ илүү ойртож үйлчилгээ үзүүлж байна. Ингэснээр нийт 18 аймагт 19 салбар дэлгүүртэйгээр бүс нутгийн хөгжилд цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулан, ард иргэдийн амьжиргааны түвшинд эерэг нөлөөлөл үзүүлэн ажлын байрыг нэмэгдүүлж, санхүүгийн болон жижиглэн худалдааны үйлчилгээг үзүүлж байна. Аймгуудын бүх сум, худалдаа үйлчилгээний газрууд аймгийн төвүүдийн “Номин Агуулах Худалдаа”-аас Улаанбаатар хотын үнээр бараа үйлчилгээг авч байна.
Энэ бүхэн Номинчуудын маань Инновац, Технологийн дэвшил, Ногоон хөгжил, Хүний нөөц, Менежментийн шинэ шийдлийн төлөө тэмүүлж хичээл зүтгэл гаргаж Улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаагийн үр дүн юм.
Ирэх онуудад ч ажил хөдөлмөрөө өргөжүүлэн тэлж, үр ашиг, амжилт бүтээлээр дүүрэн байж Номин-г сонгон үйлчлүүлж буй хүндэт үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, төгс үйлчилгээг хүргэхийн сацуу эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан, хөгжингүй манлайлагч компани байна гэдэгт итгэлтэй байна.
Төрийн Ордон, Баганат Танхим - 2025.07.03
Алтан Гадас одонт "Номин Холдинг" ХХК