Буцах

“НОМИН Тэтгэлэгт хөтөлбөр”-т материалаа ирүүлсэн оюутан залуусын дунд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

“НОМИН Холдинг” ХХК-аас жил бүр “НОМИН Тэтгэлэгт хөтөлбөр” зарлан, шилдэг оюутнуудыг шалгаруулан тэтгэлэг олгодог уламжлалтай билээ.

Оюутан залууст дээд боловсролыг тэгш хүртээх, тэдний карьер өсөлтөд дэмжлэг үзүүлэхээр “Шилдэг 15 оюутан” -ыг тодруулах тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагаа явагдаж байна.

2023 оны 10 сарын 24-ний өдөр хүртэл материалаа ирүүлсэн нийт 200 гаруй оюутан залуусыг урьж, ирээдүйн ажил мэргэжлээ хэрхэн сонгох, ур чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт урилгаар Тэтгэлэг апплипейшны үүсгэн байгуулагч Б.Батзаяа “Боломж” сэдвээр,  Ms in Business analyst Г.Баярмагнай “Ажлын байранд хэрэгцээтэй 3-н ур чадвар” сэдвээр, мөн Залуусын хөгжлийн хөтөлбөрийн сургагч багш “Австралийн боловсролын төв”-ийн захирал Б.Оюун-Эрдэнэ “Карьер менежмент” сэдвээр тус тус илтгэл тавьж хүрэлцэн ирсэн нийт оюутнуудад мэдээ мэдээлэл хүргэн эерэг хандлагыг түгээлээ.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн нийт оюутнууддаа баярлалаа. Та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

2023.10.31

#NominHolding #NominTetgeleg