Буцах

“Шидэт үдэш 2025”

“НОМИН Холдинг” ХХК жил бүрийн 11 дүгээр сарын эхээр шинэ жилийн баярын уур амьсгалыг албан ёсоор эхлүүлдэг уламжлалт “Шидэт үдэш” сүлд мод асаах ёслолыг зохион байгуулдаг билээ. Энэ жил арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 11-нд өргөн дэлгэр болж, Улаанбаатарын өвлийн баярын өнгийг тодорхойлсон онцгой үдэш болж өндөрлөлөө.

“11:11 EXPO” — Хямдрал, урамшуулал, ганзага дүүрэн өдөр

Энэ жилийн Шидэт үдэш нь уламжлалт ёслолоос гадна зорин ирсэн зочид, үнэнч хэрэглэгчдэдээ зориулан гурав дахь жилдээ зохион байгуулсан 11:11 EXPO-той хамт өрнөсөн нь олон нийтийн анхаарлыг ихээр татав.

Улсын Их Дэлгүүрийн шилдэг брэндүүд хямдрал, урамшууллаа зарлан, хэрэглэгчдэдээ баярын уур амьсгалыг илүү ойр мэдрүүллээ.

Мөн “Номинтой аялая” нэртэй энгийн, хялбар даалгавар биелүүлж оролцсон хүн бүр төрөл бүрийн купон, бэлэг, урамшууллын эзэн болох боломжтой байв. Үүн дээр нэмээд хамгийн супер азтан нь iPhone 17 гар утасны эзэн болж, олон хүний баяр хөөрийг нэмэгдүүлэн арга хэмжээний уур амьсгалыг улам халуун, хөл хөдөлгөөнтэй болгов.

Гэр бүлд ээлтэй шинэ үйлчилгээ — Хүүхдийн НОМИН бонус карт

Энэ өдөр Номингийн үнэнч хэрэглэгч гэр бүлүүдэд зориулан хүүхдийн бонус картын эрхийг газар дээр нь нээж, бүртгэл болон дундын дансны холболтыг шуурхай хийж үйлчилгээ үзүүллээ.

НОМИН Бонус карт нээлгэсэн бяцхан хэрэглэгчдэд цахилгаан скүтер, унадаг дугуй болон гарын бэлэг гардуулсан нь тэдний сэтгэлд хоногшсон дурсамжтай мөчүүдийг бүтээсэн юм.

Сүлд модны наадам — Үдэшийн оргил мөч

Энэ жилийн Шидэт үдэш өмнөх жилүүдээсээ 4–5 дахин олон хүн цугларснаараа онцлог байлаа. Пантомын талбай хөл гишгэх зайгүй дүүрч, намуухан дулаахан үдэш баяр хөөр, хөгжмийн аялгуу, инээд баяслаар дүүрэн байсан юм.

Тайзнаа төрөл бүрийн урлагийн тоглолтууд ээлжилж, Номингийн импортын брэндүүдийн гарын бэлгийн азтануудыг тодруулах мөч бүр үзэгчдийн алга ташилтаар цуурайтсан сайхан үдэш боллоо.

Монголд анхдагч — Хувийн хэвшлээс зохион байгуулсан дрон шоу

Энэ үдэшийн хамгийн том сюрприз бол Монголд хувийн хэвшлийн байгууллага анх удаа зохион байгуулсан дрон шоу байв.

Шөнө тэнгэрт ассан дронуудын дүрслэл шинэ жилийн уур амьсгалыг улам бадрааж, сайн сайхны ерөөл, гэрэлт сүлд мод зэрэг дүрслэлүүд хотын төвийг гялалзуулан, үзэгч бүрийн сэтгэлийг догдлуулж мартагдашгүй дурсамж үлдээв.

Шинэ жилийн уур амьсгалын эхлэл — Шидэт үдэш бол нийслэлчүүдийн хүлээлт

Жил бүр нийслэлчүүдийн шинэ жилийн уур амьсгалыг хамгийн түрүүнд мэдрүүлдэг, хүсэн хүлээдэг арга хэмжээ бол яахын аргагүй Улсын Их Дэлгүүрийн Шидэт үдэш гэдгийг энэ жил дахин баталлаа.

Зохион байгуулалтын өндөр түвшин, хөгжөөнт хөтөлбөрүүд, урамшуулал, баяр хөөр дүүрэн уур амьсгал нь ирсэн хүн бүрт ирэх ондоо өөрийн хүсэл, мөрөөдлөө шивнэн ерөөл хүсэх боломж олгосон бахархам, сэтгэл догдлом үдэш байв.

2026 оныг угтах бэлгэдэл, баярын өнгө төрхөөр дүүрэн энэ өдөр олон мянган хүний сэтгэл хөдлөн догдолж, “Шидэт үдэш” нэрийн утга үнэ цэн улам тодорлоо.

АЛТАН ГАДАС ОДОНТ

“НОМИН Холдинг” ХХК

2025.11.14