Буцах

Шинэ жилийн баяр НОМИН-д эхэллээ

Хүн бүрийн хүслийн баяр болох Шинэ жилийн баярын уур амьсгал, догдлолыг нийслэл хотод хамгийн түрүүнд Номинчууд эхлүүлдэг уламжлалаараа өнөөдөр буюу 2022 оны 11-р сарын 11-ний өдөр 18:00 цагт Улсын Их Дэлгүүрийн урд талбайд сүлд модныхоо гэрлийг асаах “Шидэт үдэш” ёслолд олон олон сурпрайзтай, бэлэгтэй, хямдралтай оройг үнэнч хэрэглэгч үйлчлүүлэгчид та бүхэндээ бэлэглэхэд бэлэн боллоо.

Энэ оройн арга хэмжээнд урлаг соёлын уран бүтээлчидтэй хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлэн УИД-ын давхар бүрд 10-50%-ийн бодит хямдралыг эдэлж, зөвхөн УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР-ээс хийсэн 69,999₮-ийн худалдан авалт тутамд 1 урамшууллын эрх авч супер 5 азтаныг УИД-ийн гадна талбайд шууд тодруулах юм.

Супер 5 азтан Enjoy Брэндийн 2 хаалгатай хөргөгч- 1ш, Enjoy брэндийн 50 инчийн зурагт-1ш, Enjoy брэндийн овен- 1ш, Enjoy брэндийн угаалгын машин, Luminarc брэндийн /45 ш/ сетийг тус тус хожно.

 Улаанбаатар хотод хамгийн эхний сүлд модыг асааж, шинэ жилийн баярыг хамтдаа эхлүүлэхийг урьж байна.

 

АЛТАН ГАДАС ОДОНТ

НОМИН ХОЛДИНГ ХХК

2022.11.11