Буцах

"SPEED 130" урамшуулалт хөтөлбөрийн 8 дах тохирлын 5 азтан "сагс дүүрэн хүссэн бараа"- гаа авлаа

Алтан гадас одонт Номин Холдинг ХХК үүсгэн байгуулагдсаны түүхэн 30 жилийн ойн хүрээнд маш олон урамшуулалт хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг бол ХУРДАА НЭМ, ХҮСCЭНЭЭ АВ уриатай “Speed 130” урамшуулалт хөтөлбөр юм.
“САГС ДҮҮРЭН ХҮССЭН БАРААГАА АВАХ” алтан боломжийг атгасан оролцогчид маань энэ өдөр 130 секундийн гүйлтээ өнөөдөр маш амжилттай хийж, авахыг хүссэн бараа бүтээгдэхүүнээ өөрийн болгосон баяр хөөр, догдлол сэтгэл ханамж дүүрэн өдөр болж өндөрлөлөө.
Энэхүү урамшуулалт хөтөлбөр эхэлснээс хойш 8 удаагийн тохирлоор нийт 40 азтанг тодруулан 292,394,638 төгрөгийн үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг үнэгүй олгосон байна.
Урамшуулалт хөтөлбөр нь энэ оныг дуустал үргэлжлэх бөгөөд сар бүрийн 30-ны өдөр 5 хэрэглэгч, жилийн туршид 12 удаагийн тохирлоор 60 азтай хэрэглэгчид тодорч дараа сарын 3-ны өдөр азтан болсон хэрэглэгчдийн хүслийг биелүүлэх юм. Эрхэм хүндэт хэрэглэгчид, үйлчлүүлэгчид та бүхэнд амжилт хүсье.

SPEED 130 хөтөлбөр үргэлжилсээр....

АЛТАН ГАДАС ОДОНТ
НОМИН ХОЛДИНГ ХХК