Буцах

SPEED 130 урамшуулалт хөтөлбөрийн 60 азтай хэрэглэгчийг 476 сая төгрөгийн үнийн дүн бүхий "САГС ДҮҮРЭН ХҮССЭН БАРАА"-аар тус тус урамшуулжээ

Алтан гадас одонт “НОМИН Холдинг” ХХК нь үүсэн байгуулагдсаны тэгш дүүрэн 30 жилийн ойн хүрээндээ олон олон урамшуулалт хөтөлбөр болон нийгмийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсний нэг болох ХУРДАА НЭМ, ХҮСCЭНЭЭ АВ уриатай “Speed 130” урамшуулалт хөтөлбөрийн хамгийн сүүлийн буюу 12 дах тохирлын  5 азтан 130 секундийн гүйлтээ 2023.1.6- ны өдөр амжилттай хийж,   нийтдээ 39 сая төгрөгийн үнийн дүн бүхий “сагс дүүрэн хүссэн бараа”-г амжилттайгаар өөрийн болгоцгоолоо.

Энэхүү нэгдсэн урамшуулалт хөтөлбөр 2022.01 сард эхэлснээс хойш ийнхүү бүтэн нэг жилийн туршид үргэлжилж ийнхүү дуусгавар болж буй юм. 12 удаагийн тохирлоор нийт 60 азтаныг тодруулж, нийтдээ 476 сая төгрөгийн үнийн дүн бүхий “сагс дүүрэн хүссэн бараа”-г нь үнэгүй олгож урамшуулжээ.

Номин-ийн хэрэглэгч үйлчлүүлэгчдийн хэдийний танил, аз ёндоотой хамт авхаалж самбааг нь сорьж урамшуулдаг, онц сонирхолтой энэхүү урамшуулалт худалдаа нь 5 жил тутамд зохион байгуулагдаж, уламжлал болсон төдийгүй хэн бүхний чихэнд хэдийнээ  хоногшин, олон олон азтай хэрэглэгчдийг урамшуулсаар ирсэн юм. Бүтэн жилийн туршид SPEED 130-тай хамт байсан үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа.

АЛТАН ГАДАС ОДОНТ

НОМИН Холдинг ХХК

2023.1.9