Буцах

SPEED-133 Урамшуулалт хөтөлбөрийн тохиролоор эхний 3 азтай хэрэглэгчид тодорлоо

Алтан гадас одонт “НОМИН Холдинг” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ хандсан олон урамшуулалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний нэг болох ХУРДАА НЭМ, ХҮСCЭНЭЭ АВ уриатай 2017 оны “Хурд-125” хөтөлбөр, 2022 оны “Speed-130” урамшуулалт хөтөлбөрүүдээр тодорсон нийт азтай хэрэглэгчдэд 125, 130 секундийн хугацаанд сагстай гүйж “Сагс дүүрэн хүссэн бараа”-г өөрийн болгох боломжийг олгож байсан билээ. Энэхүү нэгдсэн урамшуулалт хөтөлбөрүүд нь Монголдоо анхдагч, үнэнч хэрэглэгчдээ урамшуулсан хөтөлбөрүүд байсан билээ.

Энэ удаад Үндэсний Их Баяр Наадмыг угтсан “НОМИНТОЙ НААДЪЯ-2025” Наадмын нэгдсэн худалдааг орон даяар зарлаж, тус худалдааны хүрээнд хэд хэдэн урамшууллаар хэрэглэгчиддээ бэлэг барьж байгаа билээ.

Урамшуулал-1: КУПОНООР НААДЪЯ урамшуулал 2025.06.21-2025.07.13 дуустал 199,990₮ -с дээших худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч 10,000₮-350,000₮ хүртэлх  МЭРГЭН, МАРАЛ, ХАНГАЙ хөнгөлөлтийн эрх, купонуудаар хэрэглэгчдээ урамшуулах,

Урамшуулал-2:  2025.06.21-07.27 дуустал НОМИН-ийн бүх салбараас 104,000₮ -с дээш худалдан авалтад тохирлын нэг эрх олгож ХУРДАА НЭМ, ХҮСCЭНЭЭ АВ уриатай “Speed-133” урамшууллыг зарлан, НОМИН Макро агуулах худалдаа салбарт 133 секундэд гүйж хүссэн бараа бүтээгдэхүүнээ ҮНЭГҮЙ авах эрх олгож, тус хугацаанд нийт 5 азтай хэрэглэгчийг тодруулахаар зарласан билээ.

Эхний тохирол 2025.07.07 -ны 15:00 цагаас шууд лайваар эхний 3 азтай хэрэглэгчдийн тодруулж, азтай 3 хэрэглэгчээ 2025.07.08 -ны өдөр 133 секундэд нийт 36,562,078 төгрөгийн үнийн дүн бүхий "Сагс дүүрэн хүссэн бараа" -аар тус тус урамшууллаа.

Аз ёндоотой, үнэнч хэрэглэгч үйлчлүүлэгчдийн авхаалж самбааг сорьж, бодитоор урамшуулдаг энэхүү урамшуулалт худалдааны сүүлийн азтай 2 хэрэглэгчийг 2025.07.28 -ны 15:00 цагт шууд лайваар тодруулах юм.

Урамшуулал-3: 2025.06.12-07.27 -ыг дуустал ЭЛЕКТРОН БОНУС буюу Сонгогдсон цахилгаан бараа 40% хүртэл хямдралтай, Бэлгийн сонголттой, Нэмэлт бонустай,

Урамшуулал-4: АЯЛАЛДАА ГАРЦГААЯ уриатай Аяллын барааны онцгой бэлэгтэй, урамшуулалтай, 10-40% хүртэл хямдралтай худалдаа тус тус явагдаж байгаа билээ.

Тус Наадмын нэгдсэн урамшуулалт худалдаанууд нь орон даяар НОМИН-ийн бүх салбараар явагдаж байгаа бөгөөд НОМИН-г сонгон үйлчлүүлдэг үнэнч хэрэглэгчдээ барьж буй Үндэсний их баяр наадмын томоохон урамшуулал болж баярлуулж байна.

 

Та бүхэн сайхан наадаарай.