Буцах

“Улсын Их Дэлгүүр” сүлд модоо асаалаа

Улсын Их дэлгүүр жил бүр хамгийн түрүүнд сүлд модоо асааж Улаанбаатар хотод Шинэ жилийн баярын уур амьсгал оруулдаг уламжлалтай билээ.

Их эзэн ЧИНГИС ХААН -ны мэндэлсэн өдрөөр 19:30 минутад Улсын Их Дэлгүүр нийслэлчүүдийн хамтаар “ШИДЭТ ҮДЭШ” сүлд модны гэрлээ асаах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Баярт урлаг соёлын төлөөллүүд ая дуугаа өргөж, Өвлийн өвгөн, цасан охид хүрэлцэн ирж баяр дээр баяр нэмлээ.

Энэ өдөр Улсын Их дэлгүүрийн зүгээс 99,990₮-с дээш худалдан авалт тутамд супер азтанууд шалгаруулж, олон олон брэндүүдийн бэлгийн эздийг тодруулан хүрэлцэн ирсэн үнэнч хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ бөөн бөөн сюрприз, бэлгүүд барилаа.

 

2023.11.14