Буцах

ЖАРГАЛ ТҮГЭЭЕ хүүхдийн баярт урьж байна

Номин Холдинг ХХК-ийн 30 жилийн ойн хүрээнд ЖАРГАЛ ТҮГЭЭЕ сэдвийн дор хүүхдийн баярын арга хэмжээг Улсын Их Дэлгүүрийн гадна талбайд 2022.06.01-ны өдөр зохион 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Уламжлал ёсоор “НОМИН-ООС НОМИН-Д” бэлэг гардуулах ёслол 16 дахь жилдээ үргэлжилж, Номин нэртэй  0-12 насны бяцхан хүүхдүүд бичиг баримттайгаа ирж бэлгээ гардан авах юм.

Мөн “НОМИН”-ийн төрсөн өдөр - сэдэвт гар зургийн уралдаан явагдаж шилдэг 30 бүтээлийг шалгаруулах юм.

Урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн, 1000 зургийн үзэсгэлэн, хөрөг зураг, face art, модон дээр зураг зурах аргачлал, амттан болон тоглоомоор дүүрэн асар-аар зочилж үеийн найзуудтайгаа нэгэн өдрийг ЖАРГАЛ ДҮҮРЭН өнгөрүүлэхийг урьж байна.

 

 

ХҮҮХЭД БҮРТ “ЖАРГАЛ ТҮГЭЭЕ”

 

АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН ХОЛДИНГ” ХХК      

2022.5.16