Буцах

ЖАРГАЛ ТҮГЭЭЕ хүүхдийн баяр

Номин Холдинг ХХК-ийн 30 жилийн ойн хүрээнд “ЖАРГАЛ ТҮГЭЭЕ” хүүхдийн баярын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

“НОМИН-оос НОМИН-д” бэлэг гардуулах ёслол 16 дахь жилдээ үргэлжилж, 5,000 Номин нэртэй  хүүхдүүдэд бэлэг гардуулж,  “НОМИН-ийн ТӨРСӨН ӨДӨР” гар зургийн уралдаанд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж шилдэг 30 бүтээлийн эздийг шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлсээр шагналаа.

Урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн, 1000 зургийн үзэсгэлэн, хөрөг зураг, face art, модон дээр зураг зурах аргачлал, Номингийн импортын салбар компаниуд болон харилцагч компаниудын амттан болон тоглоомоор дүүрэн асар-аар зочилж үеийн найзуудтайгаа нэгэн өдрийг ЖАРГАЛ ДҮҮРЭН өнгөрүүлсэн бяцхан хүүхдүүддээ баярлалаа.

 

ХҮҮХЭД БҮРТ “ЖАРГАЛ ТҮГЭЭЕ”

 

АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН ХОЛДИНГ” ХХК      

2022.6.6