Монгол Улсын иргэний нисэхийн салбарт шинэ тээвэрлэгчээр нэмэгдсэн “Чингис Аэрлайнс Юнити” ХХК нь ATR 72-600 загварын анхны агаарын хөлгөө Морокко Улсаас амжилттай хүлээн авч, улс орон даяар аюулгүй, үр ашигтай, боломжийн үнэ бүхий агаарын тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ.
Тус компанийн 70 хүний суудалтай ATR 72-600 загварын агаарын хөлөг анхны дотоодын нислэгээ үйлдэхэд бүрэн бэлэн болж, Орон нутгийн Нээлтийн нислэгээ 2026 оны 4 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт Улаанбаатар - Ховд чиглэлд амжилттай үйлдээд ирлээ.
Тус нислэгийн цагийн хуваарь:
Улаанбаатар– Ховд: 10:00 - 12:10
Ховд –Улаанбаатар: 14:10 - 17:40 /Улаанбаатарын цагаар/
Мөн цаашид дотоодын нислэгийн чиглэлээ өргөжүүлэн нээлтийн нислэгүүдээ:
2026.05.01-нд Улаанбаатар - Мөрөн, Мөрөн - Улаанбаатар,
2026.05.02-нд Улаанбаатар - Даланзадгад, Даланзадгад - Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх товоо зарлаад байна.
ATR72-600 загварын энэхүү агаарын хөлөг нь богино болон дунд зайн нислэгт зориулагдсан, богино болон шороон зурваст буух боломжтой, Монгол Улсын газар зүйн онцлог болон орон нутгийн нисэх буудлуудын дэд бүтцэд бүрэн нийцсэн давуу талтай юм. Ийнхүү орон нутгийн иргэд, зорчигчдын цаг хугацааг хэмнэж, илүү аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой байна.
“Чингис Аэрлайнс Юнити” ХХК нь цаашид дотоодын нислэгийн сүлжээг тэлэх, өмнө нь ашиглагдаж байсан чиглэлүүдийг сэргээх, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлд шат дараатай ажиллахаар төлөвлөж байна.
2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн онцгой үнэ:
1 талдаа 390,000 төгрөг
2 талдаа 691,000 төгрөг
Тээш 10кг + гар тээш 5кг байж зорчигчдын тав тухыг дээд зэргээр ханган, амжилттай нислэгээ үйлдээд ирсэн “Чингис Аэрлайнс Юнити” ХХК-ийн Нислэгийн баг хамт олонд халуун баяр хүргэе.
Орон нутгийн тийз захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг 1800-2888 дугаараас авна уу.
Facebook link: Chingis Airlines











