
"НОМИН Холдинг" 1992 онд байгуулснаас хойш 450 гаруй мэргэжлийн чиглэлээр 6,300 гаруй ажлын байрыг бий болгож Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээлийн 6%, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний татварын орлогын 0.5%-г тус тус бүрдүүлж байна. Бид үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн цагаас өнөөг хүртэл нийт 700 гаруй тэрбум төгрөг буюу 600 хүүхдийн багтаамжтай 15 сургууль барих төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн татвар, шимтгэлийг Улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Бид Банк Санхүү, Мэдээлэл Технологи, Барилга Үл Хөдлөх Хөрөнгө, Борлуулалт Үйлчилгээ, Импорт Экспорт Дистрибьюшн болон Агаарын тээвэр автомашин болон тээвэр зууч гэсэн цогц 6 бизнесийн чиглэлээр нийт 60 гаруй салбар компанитайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. Дотоодын зах зээлд электрон болон хүнсний барааны төрөлжсөн дэлгүүрийн сүлжээ, хөнгөлөлтийн карт, барилгын материалын хайпермаркет, онлайн худалдаа, хямд үнийн баталгаа, брэндийн хөгжил зэрэг олон шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлж Монголчуудын ахуйн хэрэглээний соёлд шинэ хувьсгал, стандарт жишиг тогтоон, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хэрэглэгч үйлчлүүлэгчид төдийгүй улсдаа бодит баялаг бүтээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Бид хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулдаг, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн, Бадрангуй Тэмүүлэлтэй Манлайлагч компани байхыг зорьдог.

“Цалгим Халгим” Сар шинийн урамшууллаас супер азтангууд тодорч, Хайнанд аялах эрх болон iPhone 17 Pro Max зэрэг бэлгүүдээ гардан авлаа.
ДЭлгэрэнгүйСар шинийн баяр хаяанд ирэхийн хэрээр өрхийн тэргүүлэгчид урт замд гарах бэлтгэлээ базааж, автомашиныхаа чанар, аюулгүй байдалд онцгойлон анхаарах нь улам бүр нэмэгддэг.
ДЭлгэрэнгүйНОМИН Холдинг ХХК нь ТОП 100 ААН-д 24 дэх жилдээ багтаж, 2025 онд шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, 6000+ ажилтныхаа хүчээр эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.
ДЭлгэрэнгүй
