


Нийгэмд эерэг хандлага төлөвшүүлж, хүн бүр бие биедээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм хайрлахыг уриалах зорилгоор “Номин Холдинг” ХХК сайн үйлсийн аяныг тогтмол дэмжиж, зохион байгуулдаг.
“Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” сайн үйлсийн аяныг 3 дахь жилдээ зохион байгуулж, Батсүмбэрийн асрамжийн газрын 150 гаруй ахмад настанд сэтгэлийн бэлгээ гардуулан, нэг өдрийг тэдэнтэй хамт өнгөрүүллээ.