Нүүр хуудас

Нийгэм

Хүүхэд, залуучууд, ахмадууддаа туслан дэмжин, эрүүл мэнд, хайр энэрэл, сэтгэлийн дэм, урам зориг өгөхийн төлөө

Хандивын үйл ажиллагаа

Номинчууд бид хот, хөдөө орон нутгийн 60 салбараараа дамжуулан үйлчлүүлэгчид болон ажилтнуудынхаа дунд "Хайр Хуваалцахаас Эхэлдэг" уриан дор хоол хүнсээр хязгаарлагдмал зорилтот бүлгийн өрхүүдэд зориулж хүнсний бараа бүтээгдэхүүний хандив цуглуулах зорилгоор #ShareBox хандивын аяныг зохион байгууллаа.
Энэхүү аян цаашид уламжлал болон зохион байгуулагдах болно.

Номингоос хүүхэд, ахмадуудад...

Номинчууд бид 15 дахь жилдээ "Эх Үрсийн Баяр"-аар нэрэнд нь Номин орсон хүүхэд бүрт бэлэг өгдөг уламжлалтай. Одоогийн байдлаар 21,000 гаруй Номинд бэлэг өгсөн байна.

Мөн бид жил бүр Эрүүл Мэндийн яамны харъяа “Геронтологийн Үндэсний төв”-тэй хамтран “Ахмадаа Ачлая” эмнэлгийн анхан шатны үзлэг явуулдаг уламжлалтай. Уг үзлэгт ирсэн ахмад настнуудаа үнэ төлбөргүйгээр хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, дотрын эмчийн үзлэгт хамруулдаг бөгөөд сүүлийн 5 жилд 2500 гаруй ахмадууд хамрагдсан байна.

Сайн үйлсийн аян

Нийгэмд эерэг хандлага бий болгож, нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм хайрлах зорилгоор "Номин Холдинг" ХХК сайн үйлсийн аянг тогтмол дэмжин зохион тогтмол байгуулдаг.
Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” сайн үйлсийн аянг 3 дах жилдээ зохион байгуулж Батсүмбэрийн асрамжийн газрын 150 гаруй буурайд сэтгэлийн бэлгээ хандивлан нэг өдрийг тэдэнтэй хамт өнгөрөөлөө.

Холбоотой мэдээ