
"НОМИН Холдинг" 1992 онд байгуулснаас хойш 450 гаруй мэргэжлийн чиглэлээр 6,200 гаруй ажлын байрыг бий болгож Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээлийн 6%, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний татварын орлогын 0.5%-г тус тус бүрдүүлж байна. Бид үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн цагаас өнөөг хүртэл нийт 700 гаруй тэрбум төгрөг буюу 600 хүүхдийн багтаамжтай 15 сургууль барих төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн татвар, шимтгэлийг Улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Бид бизнесийн 5 чиглэлд Борлуулалт Үйлчилгээ, Санхүү, Импорт Экспорт Дистрибьюшн, Технологи, Үйлдвэрлэл Инженерингийн бизнесд 34 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. Дотоодын зах зээлд электрон болон хүнсний барааны төрөлжсөн дэлгүүрийн сүлжээ, хөнгөлөлтийн карт, барилгын материалын хайпермаркет, онлайн худалдаа, хямд үнийн баталгаа, брэндийн хөгжил зэрэг олон шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлж Монголчуудын ахуйн хэрэглээний соёлд шинэ хувьсгал, стандарт жишиг тогтоон, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хэрэглэгч үйлчлүүлэгчид төдийгүй улсдаа бодит баялаг бүтээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Бид хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулдаг, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн, Бадрангуй Тэмүүлэлтэй Манлайлагч компани байхыг зорьдог.
.jpg)
Хүүхдийн төлөө үйлс бүхэн сайхан. Нийгэмдээ ээлтэй бизнес эрхлэгч “Номин Холдинг” ХХК нь ирээдүйд өөртөө итгэх итгэлтэй, урам зоригтой, ирээдүйн Монгол иргэнийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна
ДЭлгэрэнгүй
Манай компани оюутан залууст хандсан томоохон ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний нэгэн хэсэг болгож өнөөдөр МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
ДЭлгэрэнгүй
Үндэсний Их Баяр Наадмыг угтан “НОМИНТОЙ НААДЪЯ-2025” Наадмын нэгдсэн худалдааг зарлаж, нийт 5 том урамшууллыг үнэнч үйлчлүүлэгч хэрэглэгчдийнхээ дунд зарласан юм.
ДЭлгэрэнгүй
